Тайваньд ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 хувьд хүрсэнийг бүсийн статистикийн хороо мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжилжээ.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй хүний тоо 438 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад таван мянгаар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Ажилгүйчүүдийг насаар нь ангилан үзвэл, 20-24 насны хүмүүс хамгийн өндөр буюу 11.7 хувийг эзэлж байгаа бол 15-19 насны өсвөр үеийнхэн 8.1 хувийг эзэлжээ. Үүний зэрэгцээ дээд боловсролтой, эзэмшсэн мэргэжилтэй хүмүүсийн дунд ажилгүйдэл газар авах хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
CCTV.COM