Вашингтон мужийн захирагч Жэй Инсли нас барсан хүний шарилыг бордоо болгохыг зөвшөөрсөн хууль баталжээ. Тодруулбал, нас барагсдын шарилыг газарт оршуулах, чандарлах сонголт дээр бордоо болгон хувиргах арга нэмэгдэж байгаа юм байна.
“Хамгийн органик оршуулга” гэгдэх энэ аргаар тусгай зөвшөөрөлтэй газруудад шарилыг задалж, модны үртэс, сүрэлтэй хольж, сайн чанарын бордоо гаргах ажээ. Ар гэрийнхэн нь талийгаачийн шарилаар хийсэн бордоог чандарын нэгэн адил байгальд цацах, эсвэл мод, ургамал тарихад ашиглаж болох юм байна.
Өнгөрсөн онд Вашингтон мужийн их сургууль дээр төсөл эхэлж, сайн дураар бордоо болохыг амьд ахуйдаа зөвшөөрсөн зургаан хүний цогцос дээр туршжээ. Шинэ хууль 2020 оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна.
Эх сурвалж: Associated Press
Сэтгэгдэл (1)