Энэ сарын 19-нд Тажикистан Улсын чанга дэглэмтэй хорих ангид бослого гарсны улмаас 29 хоригдол, гурван хуяг амиа алджээ. Энэ талаар тус улсын Хууль зүйн яамнаас мэдээллэснээр "Нийслэл Душанбе хотоос зүүн зүгт 25 км зайтай оршдог Вахдат хотын шоронд Исламын Улс террорист байгууллагад элссэн шалтгаанаар хоригдож байсан гурван хоригдол хорих ангийн гурван хуяг, таван хоригдлын амийг хутгаар хөнөөсөн байна.
Улмаар бослого дэгдэж, хоригдлууд зодолсон эхэлсэн бөгөөд бослогыг дарах үеэр бусад хоригдлууд амь үрэгдсэн" гэжээ.
Хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлснээр оройн 21.00 цагийн орчимд буун дуу гарснаас хойш 30 минут үргэлжилсэн гэсэн байна.
Өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард тус улсын хойд бүсийн Хужанд хотын чанга дэглэмтэй шоронд мөн бослого гарч 21 хоригдол, хоёр хуяг амиа алдаж байсан юм байна.
Эх сурвалж: Reuters