Өчигдөр шөнө “Капитал” банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Янжин, Зээлийн газрын захирал Дэлгэрцэцэг нарыг цагдан хорьжээ. Тодруулбал, “Капитал” банкны эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэл нь банкийг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа бий эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Түүнчлэн тус банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболдыг өөр нэг удирдах албан тушаал хашдаг эмэгтэйн хамт шалгаж эхэлсэн байна.
Тэднийг “Капитал” банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын дансан дахь мөнгийг хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ данс руу шилжүүлж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан гэх мэдээлэл байна. “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдын хувьд өмнө нь банкны хууль тогтоомж болон түүний дагуу гаргасан валют арилжааны журмаар тодорхойлсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тус банкны ажилтан нь хууль зөрчиж хадгаламж эзэмшигч нарт онц их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр цагдаад шалгуулж, хэрэг нь шүүхэд очиж байсан юм.
Сэтгэгдэл (8)