Монголбанк он гарсаар дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 1.6 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тонн буюу 48 хувиар буурсан үзүүлэлттэй юм байна.
Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш /АМНАТ 5 хувь болсоноос хойш/ буюу дөрөвдүгээр сарын 8-наас 25-ны өдрийн хугацаанд 837 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт аж.