"Капитал” банк дампуурсантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу тус банкны хадгаламж эзэмшигчдэд 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөр олгох ажил үргэлжилж байна.
Нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан өнгөрсөн баасан гарагаас буюу 4 дүгээр сарын 19-ний өдрөөс олгож эхэлсэн байна. Энэ сарын 24-ний байдлаар 5277 хадгаламж эзэмшигчийн 17.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.