НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохиролд 2019 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулж, азтанг өчигдөр тодрууллаа.
Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30 мянган төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100 мянган төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожих юм.
Энэ удаагийн тохирлоор:
25943868 дугаартай найман орон бүхий азын дугаар бүрдүүлснээс
30 мянган төгрөгийн азтан 23,507
100 мянган төгрөгийн азтан 2,326
1.0 сая төгрөгийн азтан 206
5.0 сая төгрөгийн азтан 25
10.0 сая төгрөгийн азтан 1
50 сая төгрөгийн азтан тус 1 тус тодорлоо
Харин супер шагналын дугаар 88590813 байсан боловч 70 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Сэтгэгдэл (2)