Монгол гэдэг нэр сайнаар ч бай, муугаар ч бай дэлхийд танигдсан. Өмнө
нь ганц “Чингисийн Монгол” гэдэг байсан бол өнөөдөр түүнээс хавьгүй
олон зүйлээр дэлхийн дахин мэдэх болсон. 24tsag.mn Монголын нэрийг
дэлхийд таниулсан 24 содон баримтыг хүргэж байна.
Монгол гэдэг нэр сайнаар ч бай, муугаар ч бай дэлхийд танигдсан. Өмнө нь ганц “Чингисийн Монгол” гэдэг байсан бол өнөөдөр түүнээс хавьгүй олон зүйлээр дэлхийн дахин мэдэх болсон. 24tsag.mn Монголын нэрийг дэлхийд таниулсан 24 содон баримтыг хүргэж байна.
1. Мянганы суут хүн Чингис хаан яах аргагүй Монголын нүүр царай. Хятад гэх зэрэг орнууд Чингис хааныг өөрсдийн түүхэнд нялзаах гэж оролддог ч Монголын түүхэн хүн гэдэг нь хөдлөшгүй үнэн.
2. Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дуулиантайгаар баричвилж, 4 жилийн ял оноогоод байгаа нь гадны улс төрчдийн нүдийг Монгол руу чиглүүлэв. Тэд Н.Энхбаярт ял оноосон нь ардчилла хөгжиж буйн илрэл гэж буй бол зарим нь бизнесийн орчин муудах сөрөг нөлөөтэй гэж янз бүрээр тайлбарлаж байна.
3. 2008 оны Бээжингийн олимпоос алт, Лондон-2012 олимпоос мөнгөн медаль хүртсэн монголын анхны олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр юм. Тэрээр ийнхүү монголын далбааг олимпийн тэнгэрт хоёронтоо мандуулсан.
4. Монголчууд энэ жил “Лондон-2012” зуны XXX наадмаас нийт таван медаль хүртсэн билээ. Ийнхүү Монгол Улс олимпийн дэвжээнээс түүхэндээ хамгийн олон медаль хүтсэн жил тохиов. Манай улс нийт 20 медаль хүртсэн. Энэ нь Монгол улсыг дэлхийд таниулсан үйл явдал болсон.
5. Уртын дуу бол монголын ард түмний дууны урлагийн сонгодог хэлбэр, оргил нь юм. Уртын дуунд монгол орны тал хязгааргүй уудам, ой хөвчийн сүр жавхлан, хүн ардын аж амьдрал, сэтгэлийн увидас бүрэн шингэсэн байдаг. Энэ ч утгаараа монгол хүний нэр төрийг дэлхийд өндөрт өргөж чадсан.
6. ХХ зууны манлай уртын дууч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Намжилын Норовбанзад Монгол уртын дууны жинхэнэ мастер, байгалиас заяасан их авьяас билэгт дуучин гэдгийг уртын дууч монголчууд төдийгүй дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг.
7. Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ Их аварга Асашёорюү хэмээх нэрээрээ танигдаж чадсан Долгорсүрэнгийн Дагвадорж нь дээд зиндаанд 25 удаа түрүүлж, нийт 669 ялалт байгуулж байсан. Тэрээр Эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртэн сумогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдэн Монгол улсаа дэлхийд таниулж чадсан юм.
8. Ч.Дамдиншарав 1968 онд Мексикийн Мехико хотод болсон Олимпийн индэр дээрээс анхны хүрэл медалийг авсан. Тэрээр Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин юм.
9. Уран нугараач Л.Оюунгэрэл нь 2008 онд Зубник буюу шvдэн дээрээ биеийнхээ жинг аваад 50 секунд нугарсан vзvvлбэрээр Геннисийн номонд албан ёсоор бvртгэгдсэн. Тэрээр "Авьяаслаг Британичууд" шоунд оролцож олон мянган хvмvvсийг гайхшруулж, монголын болоод дэлхийн бахархал болж чадсан.
10. Морин хуур нь 13-р зууны эхэнд Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн үндэсний хөгжмийн зэмсэг юм. Морин хуур нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн.
11. Монгол улс жил бүр үндэсний их наадмыг зохион байгуулдаг билээ. Энэ үеэр эрийн гурван наадам хэмээн нэрлэдэг хүчит бөхийн барилдаан, сур харваа мөн мориний уралдаан зохиогддог. Энэ баяр наадмыг үзхээр жилд олон зуун жуулчид болоод дэлхийн хэвлэл мэдээллийн албаныхан сурвалжилхаар ирдэг.
12. Монгол улсын бас нэг нэрийн хуудас нь яах аргагүй Монгол бичиг юм. Монгол бичиг нь дэлхийд ганц босоо бичиг юм.
13. Монгол улс нь нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг.
14. Монгол бүжгийн намба төрх нь монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг харуулж байдгаараа бусад улс орны үндэсний бүжгээс ялгарч чаддаг байна. Ийнхүү монгол бүжгийн бие биелгээ нь дэлхийн тэмцээн уралдаанаас өндөр үнэлгээ авдаг аж.
15. Монгол хөөмийг хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн юм.
16. Дэлхийд танигдсан өөр нэг зүйл бол Монгол бөх юм. Геннисийн номонд бүртгүүлхээр 6002 бөх 2011 онд барилдсан билээ. Ийнхүү монгол бөхөө дэлхийд данслуулсан.
17. “Тарбозаврус батаар” хэмээх үлэг гүрвэлийн араг ясыг Монголынх болохыг батлаад зогсохгүй эх орондоо авчрахаар болсон үйл явдал нь монгол улсыг дахин дэлхийд таниулсан.
18. Хоёр бөхтэй тэмээ нь дэлхийн цөөхөн улс оронд байдаг. Харин манай улс энэ амьтанг олон тоо толгойгоор өсгөж байна. Хоёр бөхтэй тэмээтэй холбоотой зан үйлийг дэлхийд цорын ганц үйлддэг орон бол манай улс юм.
Ботго тормоо голсон ингэн тэмээг уйлуулж, уярааж эхд нь авхуулдаг.
19. Монгол улс сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоор дэлхийн улс орнуудыг тэргүүлэх болсон.
20. Монголчууд эрт дээр үеэс нүүдэллэн амьдарч ирсэн бөгөөд энэхүү амьдралын хэв маяг нь өдийг хүртэл үргэлжилж байна.
21. Монгол улс нь байгалийн эрс тэс уур амьсгалтай бөгөөд байгаль нь онгон дагшнаараа үлдсэн газар нутагтай юм.
22. Манай улс уул уурхай болоод бусад байгалийн баялгаараа дээгүүрт ордог нь дэлхийн улс орнуудын анхаарлыг ихээхэн татдаг.
23. Монгол гэр нь хосгүй арга ухаанийг өөртөө шингээж чадсан бөгөөд амьдрахад хялбар орон байр юм. Монгол гэр нь дэлхийд амьдрах боломжтой, авсаархан орон сууцаар нэрлэгдсэн.
24. Монгол нутагт анх хүн үүссэн гэх баримт байдаг.

Ц.Болор
Сэтгэгдэл (21)