БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр хүнд хоёр хувиар унажээ. “Gallup Korea” судалгаанд дурдсанаар 2017 оны тавдугаар сард Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойших хамгийн доод үзүүлэлт гэжээ.
Мүн Жэ Иний төрийн тэргүүний хувиар гүйцэтгэж буй ажлыг санал асуулгад оролцогчдын 49 хувь нь сайшаахгүй байгаа аж. Түүнчлэн боловсон хүчний бодлогыг сайшаахгүй байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгааг “Gallup Korea” онцолжээ. Энэ нь сайдын албан тушаалуудад санал болгосон таван хүнийх нь ердөө гурвыг нь парламент баталсантай холбоотой байна.
Санал асуулгад оролцогчид Мүн Жэн Инийг улс орны эдийн засгийн байдлыг сайжруулж, хүн амын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чадваргүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ санал асуулгаар 37 хувь нь эрх баригч намыг, сөрөг хүчний намыг 23 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ сарын 2-4-нд явуулсан санал асуулгад 1000 гаруй хүн оролцсон байна.
Г.Нацаг