Франц Улсын нийслэл Парис хотноо байрлах Эйфелийн цамхагийг мэдэхгүй хүн үгүй. Парис хотын төдийгүй Францын билэг тэмдэг болсон энэ байгууламж өдгөө 130 нас хүрчээ. Тодруулбал, тус байгуудамжийг 1889 оны гуравдугаар сарын 31-нд албан ёсоор ашиглалтад оруулж байжээ.
Энэ жил Эйфелийн цамхагийн тэгш ойг тохиолдуулдан гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоглолт, адал явдалт тоглоом, гэрэл зургийн үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Дашрамд дурдахад, Эйфелийн цамхагийг түүнийг зохиогч, инженер Александр Густав Эйфелийн нэрээр нэрлэсэн юм. 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байсан тус цамхаг 324 метрийн өндөрт сүндэрлэдэг бөгөөд нийт гурван давхраас бүрдэнэ. Түүнчлэн долоон жилд нэг удаа зэврэхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг зарцуулдаг аж.
Сэтгэгдэл (2)