БНХАУ-ын дарга Си Жиньпин Арабын орнуудын холбооны тэргүүн нарын зөвлөлийн хурлыг даргалсан Тунисын Ерөнхийлөгч Бежи Кайд Эссебсид Арабын орнуудын холбооны тэргүүн нарын зөвлөлийн XXX хурал Тунист амжилттай болсонд баяр хүргэж, цахилгаан илгээжээ.
Тэрбээр “Арабын орнуудын холбоо нь Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдал, хөгжилд дэмжлэг үзүүлдэг. Арабын орнуудад тулгарч байгаа анхаарал татсан асуудлуудыг шийдэх тус холбооны улс төрийн шийдвэр болон Арабын улс орнууд өөрсдийгөө хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгааг дэмжиж байна.
Хятад Араб хоёр улс уламжлалт найрсаг харилцаатай. Өнгөрсөн оны долдугаар сард Хятад-Арабын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулган Бээжинд амжилттай болж өнгөрсөн. Талууд бүх талаар хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэн, стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх талаар санал нэгдсэн. Энэ бол Хятад-Арабын харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн хэрэг. Хятад улс Арабын орнуудтай холбоотой бодит хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэн, "Нэг бүс нэг зам" санаачлагыг хамтран байгуулахыг уриалж байна” гэжээ.