ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков Монгол Улсад аялж байх үеэрээ энэ сарын 02-03-нд шилжих шөнө зүрхний архаг дутагдлын улмаас нас баржээ. Энэ тухайг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна. Талийгаачийг ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 07-нд сүүлчийн замд үдэх ёслол Москва хотод болно.
Алексей Булдаков нь 1951 оны гуравдугаар сарын 26-нд төрсөн бөгөөд 1969 онд А.П.Чеховын нэрэмжит Павлодарийн драмын театрын дэргэдэх Залуучуудын театрыг дүүргэсэн. Тэрээр Павлодар, Томск, Рязань болон "Беларусьфильм" студид тус тус ажиллаж байсан юм. Алексей "Особенности национальной охоты" уран сайхны киноны генералын дүрээр танигдсан. Мөн тэр найруулагч Никита Михалков, Владимир Меньшов, Глеб Панфилов нартай хамтран ажиллаж байжээ.
Тэрээр 120 гаруй кинонд дүр бүтээсэн бөгөөд 2009 онд Алексей Булдаков ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн юм
Сэтгэгдэл (5)