Энэ сарын 1-ны өдөр буюу өнгөрөгч даваа гарагийн орой Бангкок дахь “BTS” галт тэрэгний буудалд Словакын жуулчны түрийвчийг хулгайлсан хэргээр манай улсын гурван иргэнийг баривчилжээ.
Тодруулбал, Ичинхорлоо овогтой Мөнхбаяр 26 настай, Гансүх овогтой Ихбаяр 27 настай, Батсүрэн Эрдэнэбаяр 27 настай. Эдгээр иргэдийг Тон Логийн буудлын ойролцоо баривчилсан байна.
Тэднийг Тон Лугийн буудал болон ойролцоох гал тэрэгний буудалд хулгай хийдэг байсан гэж сэжиглэж байгаа аж.
Словакийн жуулчны алдсан түрүүв Discovery дэх хогны хогийн савнаас олдсон байна. Түрүүвчинд 2000 батын бэлэн мөнгө болон бусад үнэтэй эд зүйлс байсан гэж жуулчин цагдаад мэдэгджээ. Цагдаагийнхан аюулгүй байдлын камерт дээрх иргэд түрийвчийг хаяж байгаа нь бичигдсэн байна. Сэжигтнүүд үүний дараа хэргээ хүлээсэн бөгөөд олны хөл хөдөлгөөн ихтэй газруудыг сонгож, хулгай хийдэг байсан гэж мэдүүлжээ.
И.Мөнхбаяр нь Тайландад хоёр удаа, Г.Ихбаяр нэг удаа, Б.Эрдэнэбаяр нь нийт дөрвөн тус улсад нэвтэрч байжээ.
Эдгээр иргэдийн хоёрынх нь оршин суух хугацаа хэтэрсэн байжээ. Дээрх мэдээлэлд Мөнхбаяр болон Ихбаяр нар нь Монголд алдартай жүжигчид байсан гэдгийг мөн дурдсан байна.
Г.Нацаг
Эх сурвалж: bangkokpost.com
Сэтгэгдэл (10)