Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн билээ. Тус улсад үйлдвэрт гэрээт ажиллах квотын дагуу жил бүр сонгон шалгаруулалтаар олон иргэд зорьж байна. Тэгвэл Монголын 22 иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Уг мэдээллийг сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхэний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж эхэлжээ. Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон аж. Одоогоор хайж байгаа иргэдийн дунд 10 жил холбоо бариагүй иргэн ч байгаа юм.
БНСУ-д сурч, ажиллаж байгаа монголчууддаа хандан эдгээр иргэдийг харсан, үзсэн тохиолдолд Элчин сайдын яаманд шууд мэдэгдэхийг хүссэн байна.
Дараах холбоосор орж дэлгэрэнгүй танилцана уу?
Сэтгэгдэл (2)