Монголбанк энэ оны гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 14 кг алт худалдан авч байснаас 623 кг дутуу буюу 87 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн үед Монголбанк 448 кг цагаан мөнгө худалдан аваад байна.
2019 оны гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс есөн кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар зургаан кг алтыг худалдаж авчээ.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 110,109.38 төгрөг байлаа. Энэ нь Лондонгийн үнэт металлын захын үнэ өндөр байгаатай холбоотой аж. 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Лондонгийн үнэт металлын захын алтны хаалтын ханш 1309.70$ /1 трой унци/ байна.