Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өчигдөр боллоо.
Тус санал хураалтад авлигатай тэмцэхээр уриалсан нэр дэвшигч Зузана Чапутова ялсан байна. Тэрбээр эрх баригч намын нэр дэвшигч, дипломатч Марош Шефчовичийг явснаар улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байгаа юм.
Өнгөрсөн онд улстөрчид, гэмт бүлэглэлийн хэлхээ холбоог эрэн сурвалжилж байсан сэтгүүлч Ян Кучиак бусдын гарт амиа алдсан нь түүнийг сонгуульд нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн нэг шалтгаан болсон байна. 58 хувийн саналаар ялсан тэрбээр өмнө нь байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллаж амжилт олсон нэгэн юм. Өдгөө 45 настай хуульч Чапутова нь нөхрөөсөө салсан, хоёр хүүхэдтэй аж. Түүнийг нэр дэвшүүлсэн Дэвшилтэт Словак нам нь парламентад суудалгүй юм байна. Эх сурвалж: BBC