Энэ сарын 27-ны орой Казахстаны армийн Ми-8 нисдэг тэрэг тус улсын Кызылордын бүс нутагт осолдсон байна. Ослын улмаас нисдэг тэрэгт явсан 13 иргэн амь үрэгдсэн болохыг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөөдөр твиттер хуудсандаа мэдээлжээ.
Уг мэдээлэлдээ тэрбээр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, материаллаг туслалцаа үзүүлэхээ амласан байна.
Осолдсон Ми-8 нь Актаугаас Шымкент чиглэлд сургуулилалтын нислэг үйлдэж байсан бөгөөд ямар шалтгааны улмаас осолдсон нь тодорхойгүй байна.
Нислэгийн үед гэнэт гал гарснаас нисдэг тэрэг унаж, бүрэн шатсан тухай Казахстаны додоод хэргийн яамнаас мэдээлжээ.
Сэтгэгдэл (5)