АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус байгууллагын удирдлагуудад ирэх таван жилийн хугацаанд америкчуудыг сар руу аялуулах даалгавар өгчээ.
Энэ талаар АНУ-ын дэд ерөнхийлөгч, Сансрын үндэсний зөвлөлийн тэргүүн Майк Пенс саяхан болсон зөвлөлийн хурлын үеэр онцолсон байна. Тэрбээр АНУ XXI зуунд хүмүүсийг сар руу аялуулсан анхны улс болохыг зорьж байна гэжээ. Харин НАСА агентлагаас саран дээр хүн буулгах хугацаагаа 2028 он гэж тогтоосон аж.