Хятадын Ардын их сургуулийн судалгаагаар тус улсын цахим худалдааны гол компани “Alibaba” групп өнгөрсөн 2018 онд 40.8 сая хүнд ажлын байр олгожээ. Тэдний 15.5 сая нь “Taobao” цахим захиалгын хуудсанд, 25.2 сая нь бусад цахим үйлчилгээний салбарт ажиллаж байна.
Харин Хятадын Хөдөлмөр, нийгмийн аюулгүй байдлын академийн судлаачид Хятад орныг шинэ төрлийн ажлын байр бий болгох тал дээр дэлхийд хэдийнээ тэргүүлж эхэлсэн гэж үзэж байна. Зөвхөн “Taobao” цахим хуудсанд түшиглэсэн шинэ ажлын байрууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд өмнөх оны үеэс 180 орчим хувиар өсчээ.