Дэлхийд соёлын хамгийн олон өвтэй хэмээн ЮНЕСКО-д бүртгэгдсэн Хятад, Итали хоёр улс соёлын өв, түүхэн дурсгалаа хадгалж хамгаалахад илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар болсон билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Итали улс Хятадын түүх, соёлтой холбоотой нийт 796 эд өлгийн зүйл, түүхэн дурсгалыг эх нутагт нь буцаахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн Хятад Улсын дарга Си Жиньпиний Италид хийсэн айлчлалын үеэр Италийн Соёлын өв дурсгалын яам, Хятадын Аялал жуулчлалын яамны албаныхан энэ тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээ ажил хэрэг болвол сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хилийн чанадаас Хятадад буцаан шилжүүлсэн хамгийн олон соёлын өв, түүхэн дурсгалын солилцоо энэ болох аж.
Өдгөө Италийн нутагт буй Хятадын түүх, соёлын дурсгал дунд Шинэ чулуун зэвсгийн үед олдсон чулуун багаж, өнгөлж зассан ваар савнаас эхлээд эртний Хан, Тан гүрэн, мөн хожмын Мин гүрний (1368-1644) үед хамаарах шавар эдлэлүүд багтаж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)