Нидерландын нийслэл Амстердам хотын захиргаанаас “Улаан дэнлүүний гудамж”-нд ажиллаж, биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах үүднээс жуулчдыг аялуулахыг хоригложээ.
Учир нь аялал жуулчлалын компаниуд жуулчдыг зохион байгуулалттайгаар уг гудамжинд аялуулж, биеэ үнэлэгчдийг үзмэр болгон сонирхуулдаг нь зохисгүй хэрэг гэж үзсэн байна.
Хориг арга хэмжээ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд үүнээс өмнө аялал жуулчлалын компаниуд аялалын хөтөлбөрөө өөрчлөх ёстой юм байна.
Нидерланд Улсад 2017 онд нийт 42 сая гадаадын жуулчин ирсэн судалдгаа байдаг.
Эх сурвалж: CNN