Газын зурвасаас Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаняху АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар айлчлал хийж явахад нь пуужинг хөөргөсөн байна. Пуужин Израйлийн төв дэлбэрч, долоон хүн бэртэж гэмтжээ. Дэлбэрэлтийн улмаас Ерөнхий сайд айлчлалаа хугацаанаас нь өмнө цуцалж. нутаг буцна гэдгээ илэрхийлсэн байна.
Тус улсын цагдаагийн байгууллагын мэдээллэснээр Тел Авив хотын хойд хэсэгт оршдог Мишмерет дүүргийн газар нутагт уг бөмбөг дэлбэрсэн байна. Энэ нь 2014 оноос хойш Хамас бүлгэмийн Израйль руу илгээсэн пуужингуудаас хамгийн хол зайг туулсанд тооцогдож байгаа аж.
Одоогоор уг хэрэг явдалд хэн хариуцлага хүлээх ёстой нь тодорхой болоогүй байгаа бөгөөд санаатай хөөргөсөн эсэхийг шалгаж байгаа юм байна.
Израйлийн зүгээс Газын зурвастай хиллэдэг Эрез болон Кэрем зөрлөгүүдийг хаасан нь тэндхийн загас агнуурын бизнес хийх газар нутгийн хэмжээг хязгаарласан явдал болсон юм.
Дэлбэрэлтэд 60 настай эмэгтэй, 12 настай охин болон хоёр нялх хүүхдүүд өртсөн байна.