Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний хоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1454.3 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1152.3 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 302.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны хоёрдугаар сард 763.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 73.2 (10.6%) тэрбум төгрөгөөр, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 594.0 тэрбум төгрөгт хүрч, 35.8 (6.4%)тэрбум төгрөгөөр өсжээ.
Р.Хишигээ