Дэлхийн түүхэнд "Хүйтэн кольц" нэрээр алдаршсан Израйлийн домогт тагнуулч Оафи Эйтан 92 насандаа таалал төгслөө. Тэрбээр Холокостын гол архитектор Адольф Эйхманыг олж баривчлах ажиллагааг амжилттай зохион байгуулагаас гадна, сөрөг тагнуулын байгууллагыг чадвахжуулахад гойд оролцоотой ажилласан нэгэн юм. Түүний оршуулгын ёслолын үеэр тус улын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху түүнийг "Израйлийн тагнуулын албаны баатар" хэмээн дурсан хүндэтгэл үзүүлсэн байна. Харин тагнуулын албаны захирал Ёсси Коэн "Эйтаны оролцсон маш олон нууц ажиллагаа олон нийтэд ил болоогүй өнгөрсөн.
Тэр хамгийн ажиллагаанд оролцохдоо үүргээ нэн тэргүүнд тавьдаг байсан. Тиймдээ ч түүний оролцсон нэг ч ажиллагаа бүтэлгүйтэж байгаа" хэмээжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Аргентин руу оргон гарсан Адольф Эйхманыг илрүүлэн баривчлах ажиллагааг 1960 оны тавдугаар сард гүйцэтгэж байжээ. Түүнийг Израйльд авчирч олон сая жүүд иргэнийг устгасан хэрэгт буруутгаж, 1962 онд дүүжилсэн юм. Рафи Эйтан нь 12 настайдаа жүүдийн партизаны бүлэгт элсч, тухайн үеийн Британий эзэмшилд байсан Палестинд Европоос жүүдүүдийг нууцаар нүүлгэн ирүүлэх ажиллагаанд оролцжээ.
Хожим 1981 онд Иракийн Осирак дахь цөмийн реакторыг устгах ажиллагаанд оролцож байжээ. Улмаар улс төрийн салбарт хүч үзэх болсноор Израйлийн хууль тогтоох байгууллага Кнессетэд сонгогдож, 2009 он хүртэл тэтгэврийн асуудал эрхэлсэн сайдаар ажилласан юм.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (1)