Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ны хооронд 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн гэсэн үг бөгөөд зөвхөн гуравдугаар сард л гэхэд 122.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Орлого ийнхүү өсөхөд валютын ханшийн зөрүү тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна.
Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сард төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,395.4 байсан бол энэ жил 2,631 төгрөг буюу 235.6 төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Мөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татвартай импортын барааны орлого энэ онд 129 хувиар өссөн байна.
Дээрх орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 130.3 тэрбум төгрөг буюу 131.4 хувиар өсжээ. Үүнээс татварын орлого 52.5 хувь, хураамжийн орлого 41.5 хувийг эзэлсэн байна.
Г.Алимаа