Японы эм үйлдвэрлэгч “Takeda” компани 2019 оны дөрөвдүгээр сараас ОХУ-ын зах зээлд нийлүүлдэг атенолол, амитриптилин, метронидазол эмийг худалдаанаас татахаар болжээ. “Атенолол Nycomed” нь цусны даралт бууруулах үед буюу артерийн гипертони, синусын тахикарди зэрэгт хэрэглэхийн зэрэгцээ зүрхний бахын өвчин хөдлөлт, ховдлын тахиаритмигаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг эм юм байна.
Харин “Амитриптилин никомед” нь хөх (10 мг), шар (25 мг) бүрхүүлтэй шахмал эм бөгөөд нойрсуулах үйлчилгээтэй ч үйлчилгээ нь хэт удаан, өдрийн туршид манарлын байдалтай, бие махбодын идэвхийг сулруулдаг байна. Мөн сэтгэл гутралын эмчилгээнд хэрэглэдэг. Тэгвэл “Метронидазол Никомед” нь нянгийн эсрэг үйлчилгээтэй эмийг жирэмсний эхний гурван сард хэрэглэж болохгүй заалттай аж.
“Takeda” компани дээрх гурван эмийг буцаан татаж буй шалтгаанаа эмийн найрлагыг өөрчлөх шаардлагатай гэж тайлбарлажээ.
Г.Эрдэнэ