БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинийн айлчлал эхэллээ. Тэрбээр өчигдөр тусгай нисэх онгоцоор Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотод очсон байна.
Тодруулбал, Си Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Италийн агаарын бүст ороход Италийн агаарын цэргийн байлдааны хоёр нисэх онгоц хамгаалалтад авчээ. Түүнийг Италийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын яамны сайд зэрэг өндөр тушаалын албаны хүмүүс нисэх онгоцны буудалд угтан авчээ.
Си Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Италийн засгийн газар, ард түмэнд мэндчилж, сайн сайхны хүсэн ерөөжээ. Тэрбээр Хятад, Итали хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 49 жил тохиож байгааг онцлоод “Хоёр орны харилцаа цаг үе, олон улсын байдлын өөрчлөлтийг даван туулж, хоёр тал харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэх зарчмын хүрээнд найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж чадсан. Мөн Хятад, Италийн ажил хэрэгч хамтын ажиллагааны үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд үр ашиг хүртээж, соёлын солилцоог баяжуулан, ойлголцол, найрамдлыг бэхжүүлсэн” гэдгийг тэмдэглэсэн юм.
Мөн “Би Ерөнхийлөгч Маттарела, Ерөнхий сайд Конте зэрэг Италийн удирдагчтай уулзаж, хэлэлцээ хийж, хоёр орны цаашдын ирээдүйн хөгжлийг хамтдаа төлөвлөхийг хүсч байна. Талуудын хамтын хүчин зүтгэлээр иж бүрэн стратегийн түншийн харилцааны ирээдүй бүрдэх болно” гэжээ.
Б.Лхам