Өнөөдөр Хятадын Жянсу мужийн Янчен хотын Жянсу Тяньжиаи химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 47 хүн амиа алдаж, 640 хүн эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор 90 хүн сэхээнд байгаа юм байна. Дэлбэрэлтийн хүч Янчен мужийн ойролцоох хотууд маш хүчтэй мэдэгдсэн гэж газар хөдлөлтийн агентлагаас мэдэгдсэн байна. Химийн үйлдвэрийн бүсээс 4000 хүнийг нүүлгэн шилжүүлж, сургууль, цэцэрлэгүүдийг хаасан байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин осол гарсан газраас хүмүүсийг аврах, ослын үр дагаврыг арилгахын тулд бүх хүчээ дайчлан ажиллахыг үүрэг болгожээ.
Энэхүү дэлбэрэлт Жянсу мужийн атомын цахилгааны станцад ямар нэгэн нөлөө үзүүлээгүй болохыг хэвлэлүүд мэдээлсэн байна.
Г.Алимаа