Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хуралдаж, иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан билээ. Энэ тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй байхаар заасан юм. Ингэснээр ирэх сараас 70:30 гэсэн өр орлогын харьцаа 60:40 болон өөрчлөгдөж, иргэдийн зээл авах хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх юм байна.
Сэтгэгдэл (2)