Пакистаны зүүн бүсийн Бахавалпур хотын Садик Эгертон Коллежийн англи хэлний профессор Халид Хамид оюутныхаа гарт амиа алджээ. Уг хэрэг төгсөлтийн үдэшлэгт бэлтгэж байх үеэр болсон бөгөөд гэмт этгээд жижигхэн ченжаль хутгаараа багшийгаа хөнөөсөн байна. Гэмт этгээд хэргийн газраас баригдаж, цагдаад “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэг дор цуглуулахаар төлөвлөсан нь Исламын шашны номлолыг зөрчиж үйлдэл. Эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү үзэх нь нүгэл. Тиймээс түүнийг хороосон” гэж мэдүүлсэн байна.
Амиа алдсан багш хэдхэн сарын дараа тэтгэвэртээ гарах гэж байжээ. Түүний багшилдаг байсан коллежид 4000 эмэгтэй, 2000 эрэгтэй оюутан суралцдаг юм байна.
Исламын шашны хэт үзэл хүчтэй нөлөөтэй байдаг Пакистанд хүйс хоорондын харилцааны асуудал эмзэг сэдэв болдог. 2018 онд Thomson Reuters Foundation байгууллагын хийсэн судалгаагаар Пакистан нь эмэгтэйчүүдэд халтай байдлаараа дэлхийд зургаадугаарт эрэмбэлэгджээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (2)