Үндэсний бөх, чөлөөт, жүдо, бокс, хөлбөмбөгөөр хичээллэдэг гэх "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюушийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Жүжигчин Н.Цэнд-Аюуш Төв аймгийн Батсүмбэр суманд бага насаа өнгөрөөсөн. Тэрбээр өвөө, эмээгийн эрх охин байжээ. Өвөө нь лам хүн байсан.
2. Тэрээр жүжигчин болно гэж огт бодож байгаагүй гэдэг. Эмч юм уу багш болно гэж боддог байжээ. Аравдугаар ангиа төгсөх жил жүжигчин мэргэжил түүнд таалагдсан байж. Тэгээд л СУИС-д шалгалт өгөөд тэнцчихсэн гэнэ. Шалгалтандаа дуулж бүжиглэдэг гэдгийг л мэдэхээс монолог, этюд гэж юу ч байдгийг мэдэхгүй орж байсан ажээ.
3. Жүжигчин мэргэжлийг тодорхойлохдоо: Энд тэнд явж байхад хүмүүс биднийг таниад элгэмсэг хүлээж авдаг. Тусалдаг, ярилцдаг, бидний нэвтрүүлгийн талаархи санаа оноогоо хэлдэг. Ингэж гоё хүлээж авч байна гэдэг нь мэдээж бидний уран бүтээл тэр хүмүүст хүрч, сайхан сэтгэгдэл үлдээж чадаж байна гэсэн үг л дээ. Үүнд л бидний мэргэжлийн хамгийн сайхан нь оршдог болов уу.
4. Жүжигчин бүсгүй маань түүхэн кинонд тоглож үзэх юм сан гэсэн мөрөөдөл өвөртөлж явдаг. Тэр дундаа жүжигчин хүний хувьд сэтгэлд хоногшсон олон сайхан дүр бүтээх юмсан гэж боддог. Ахмад үеийн жүжигчдийг өөрийнх нь нэрээр биш, бүтээсэн дүрээр нь хүмүүс сайн мэддэг шиг тэрээр өөрийг нь бүтээсэн дүрээр нь нэрлэж таньдаг байгаасай гэж хүсдэг байна.
5. Оюутан байхдаа Хүүхэд залуучуудын театрт дадлага хийдэг байсан бөгөөд хүүхэлдэйн театрын драмын жүжигт тоглодог байжээ. Улмаар “Намрын синдром” уран сайхны инээдмийн кино/Энэтхэгийн “Достана” хэмээх киноны хуулбар гэдэг/,"Худалч залуу", “Сайн уу амьдрал минь” зэрэг кинонд тоглосон.
6. Түүнд Монголын олон баяруудаас усын их баяр наадам хамгийн их таалагддаг. Тэрээр жил болгон Төв цэнгэлдэхэд очиж бөх үздэг бөгөөд бөхийн хорхойтнуудын нэг. Мөн өөрийн гэсэн дэмждэг бөхтэй. Тэр бөх нь А.Сүхбат аварга юм.
7. Чөлөөт цагаараа байгалийн сайханд аялж, усанд сэлэх дуртай. Мэдээж эмэгтэй хүн учир гоо сайханд орж, дэлгүүр хэсэх мөн л сонирхолтой. Тэрбээр "Гранд спа", Матрикс салонаар байнгын үйлчлүүлдэг. Түүнчлэн аль болох амралтаараа унтаж амрахыг хичээдэг аж. Хөдөлгөөнтэй, идэвхтэй, сайхан амьдрахыг л боддог гэнэ дээ. Ачаалал багатай үедээ өглөө гүйх дуртай. Хөлсөө гаргаад гүйсэн өдрөө дуртай юмаа идэж болдог болохоор сайхан байдаг байна.
8. Тэрээр хүн зөв юм бодоод зөв юмны төлөө зүтгээд зөв хүмүүстэй нөхөрлөөд явбал хэзээ нэгэн цагт бодож байгаа хийж байгаа ажлынхаа үр дүнг үзэж л таарна гэсэн бодолтой явдаг аж.
9. Уран бүтээл: "ТВ коктейль" нэвтрүүлэг, "Ододтой бүжиглэе" реалити шоунд оролцож байсан, мөн “Hoт чинжүү” нэвтрүүлэг хийж байсан.
10. “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл “Би эр хүнд хайртай” жүжгийн гол дүрд тоглож байхдаа 2 давхар орноос цөөнгүй унадаг хэсэгт тоглож бэртэл авч эмнэлэгт хэвтэж байсан гэдэг.
11. Тэрээр 2 жилийн өмнө би дурлаад удаж байна. Хайр дурлал маань бүтсэн гэсэн үг. Тиймээс удахгүй гэрлэж, маамуутай болох төлөвлөгөөтэй байгаа. Хөхөө гэрлэх дөхлөө гэдэг шиг Цэнд-Аюуш удахгүй гэрлэнэ дээ гэж хэлж байсан. Харин өдгөө тэр гэрлээгүй л байна.
12. “A capella” хамтлагийн дуучин Одкотой нэр холбогдож байсан юм. Мөн хамтлагийнхаа гишүүн Цоомоотой нэр холбогдож байсан. Гэтэл өнөөх Цоомоо нь Цэнд-Аюуштай ижил нэртэй бүсгүйтэй үерхэдэг байсан нь ийн андууралд хүргэжээ. Түүний хамгийн удаан хугацаанд үерхэсэн залуу нь Сайханхангай гэх нэгэн юм.
13. Жүжигчин бүсгүйд маань заяаны хань болох хүн нь хамгийн гол нь түүнийг хайрладаг, ухаалаг байгаасай гэж боддог байна. Түүнээс биш нүүр царай нь ч юм уу өөр бусад зүйлс нь гол биш аж. Эрчүүдийн хувьд ноён нуруутай, хүн чанараа гээгээгүй, зорьсон зорилгодоо үнэнч залуу таалагддаг гэнэ.
14. Түүний хувьд драмын урлагт илүү дуртай ажээ. Учир нь тэрээр бага насаа болон оюутан цагаа Хүүхэд залуучуудын театрт өнгөрөөсөн гэдэг.
15. Найзуудынаа тухай: Бага насны, оюутан цагийн, үе үеийн, цаг цагийн гээд олон найзууд бий. Тэд маань шинэ уран бүтээл гарсны дараа үнэлэлт дүгнэлт өгдөг. Алдаа, оноог хэлж, шүүмжилж, бас урам хайрлаж, ирлэж хурцалж байдаг. Би зовоход минь зовж, баярлахад минь баярлаж сэтгэл санаагаараа үргэлж хамтдаа байдаг хэдэн найзуудтай. Ялангуяа Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатар найз маань их мэдрэмтгий, байнга оргилж буцалмаар хүчтэй урам дэм өгдөг.
16. Хамтлагийнхныхаа талаар: Бид хамтарч уран бүтээл хийгээд арав гаруй жил болж байгаа. Зан зангаа мэддэг болчихсон болохоор зөрчилдөөн ч бага гардаг. Тийм учраас бид хүсэл зорилго нэгтэй гар сэтгэл нийлж ажиллаж ирсэн.
17. Жүжигчин Н.Аюуш жолооч нар машиныхаа цонхоор хэрэлдэж, хараал хэлэхийг сонсох дургүй.Мөн явган зорчигчид гэрлэн дохио харж гарцаар гарахгүй байгаа нь түүнд таалагддагүй аж.
18. Хүүхэд байхаасаа л гүйдэг, спортоор хичээллэдэг байжээ. Үндэсний бөх, чөлөөт, жүдо, бокс, хөлбөмбөгөөр хичээллэдэг. Мөн спортын төрлөөс хөл бөмбөгийн шигшээ багийг дэмждэг. Гадныхнаас Испанийн Барселона багийг дэмждэг гэнэ шүү.
19. Аравдугаар ангиа төгсөөд их сургуульд ороход ээж нь түүнд эмэгтэй хүний чимэг гэж алтан сорьцтой бөгж авч өгч байжээ. Тэр үед жүжигчин маань ингээд том хүн болж байна гэж баярласан хэрнээ ангийнхнаасаа битүүхэн санаа зовдог байсан гэдэг. Харин энэ жил цагаан сараар ээжийнх нь дүү хурган дотортой дээл, монгол цамц, бүс бэлэглэсэн нь түүний хувьд хамгийн сайхан бэлэг байжээ.
20. Түүний хувьд сайхан эмэгтэй гэж: Харагдах байдлаасаа учиргүй хөөрхөн биш ч гэсэн цаанаа л нүдэнд дулаахан, зөөлөн, яриад суухад ухаалаг, өөрийн гэсэн бодолтой, үзэл бодолдоо үнэнч, тийм л эмэгтэйчүүдийг сайхан бүсгүй гэж нэрлэнэ дээ. Гэхдээ гоо сайхны мэс засал хийлгээд сайхан болсон эмэгтэйчүүд ч гэсэн сайхан бүсгүйчүүдийн тоонд орно гэж боддог байна.
21. “ТВ Коктейл” хамтлагийнхан хэцүү амьдралтай, хийж бүтээхийг хүссэн хүмүүст тусалдаг байсан. Тэднийг нэвтрүүлэг хийж байх хугацаанд олон байгууллага энэ ажлыг нь дэмжиж хамтарч ажилласан гэдэг. Тэд жилд 50 гаруй айлд тусалдаг байжээ. Заримдаа тусалж байгаа мөнгө нь хаана нь ч хүрэхгүй байх үе гардаг байж. Тэр үед өөрсдийгөө чамлах хэцүүхэн үе гарч байсан нь ойлгомжтой.
22.Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл, гэгддэг залуу жүжигчин Н.Цэнд-Аюуш үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа ур чадвар, гоо сайхнаараа аргагүй ялгардаг нэгэн. Ямартай л урлагийн бүсгүйчүүдийг царай зүсээрээ манлайлж явдаг хэмээн фэнүүд нь үнэлдэг юм билээ.
23. Цэнд-аюуш нь жүжиглэхээс гадна “хөтлөгч”-ийн авьяасаараа ихэд үнэлэгддэг нэгэн. Энд тэнд уригдаж шоу хөтөлбөр, арга хэмжээг хөтөлж өгдөг.
24. “ТВ коктейль”-ийнхон анхны тайзны бүтээлдээ ханцуй шамлан ороод байгаа аж. Францын зохиолч Эрик-Эммануэль Шмиттийн бүтээлээс сэдэвлэсэн “Хоёр ертөнцийн буудал” хэмээх жүжгээ ирэх сарын эхээр үзэгчдийн хүртээл болгохоор жүжигчин бүсгүй маань завгүй явна.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (26)