Дээрхийн гэгээнтэн XVI Далай өөрийнх нь хойд дүр Энэтхэгт тодорч магадгүй. Хятадын эрх баригчдын тодруулсан дүр нь сүсэгтэн олны итгэл, хүндэтгэлийг хүлээхгүй гэж “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагдаа хэлжээ. Тэгвэл уг мэдэгдлийнх нь хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас “XVI Далай лам өөрөө шашны түүхэн уламжлалын дагуу тодорсон. Хойд дүрийг хүлээн зөвшөөрч батлах тухай бичгээр явуулсан хүсэлтийг тухайн үеийн БНХАУ-ын Засгийн газар баталсан. Тиймээс тэр дундаа Далай лам төрийн хууль тогтоомжийг хүндэтгэж, шашны түүхэн уламжлалыг даган мөрдөх ёстой. Манай улс шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний бодлогыг баримталдаг. Энэ ч үүднээс “Шашны асуудлыг зохицуулах журам” болон “Төвдийн буддын шашны амьд Буддагийн хойд дүрийг тодруулах захиргааны зохицуулалтын арга хэмжээ. Төвдийн буддын шашны хойд дүр тодруулах энэ уламжлалыг Хятадын Засгийн газар хүндэтгэж, хамгаалж ирсэн” бий гэж мэдэгдсэн байна.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Дэнзэн Гочоо нь Хятадын эрх баригчдын эсрэг явуулсан зэвсэгт бослого бүтэлгүйтсэний дараа Төвдөөс зугтан гарч, 1959 оноос хойш Энэтхэгийн Дармсала хотод амьдарч байгаа юм. Далай лам шашны удирдагчийн бүрэн эрхээсээ татгалзснаа 2011 оны гуравдугаар сард мэдэгдсэн боловч энэ нь Бээжин, Төвийн хооронд үүссэн маргааныг зөөлрүүлээгүй бөгөөд харин ч салан тусгаарлах үзэлтэнд тооцсон хэвээр байгааг Хятадын эрх баригчид энэ үеэр онцолж байсан юм.
Сэтгэгдэл (1)