БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Итали, Монако, Францад зэрэг улсуудад төрийн айлчлал хийх тухай өнгөрсөн даваа гаригт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан мэдэгдсэнийг Синьхуа агентлаг мэдээллээ.
Итали Улсын Ерөнхийлөгч С.Матарелла, Монакогийн захирагчийн хунтайж Альберт II, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макроны урилгаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сарын 21-ний өдрөөс 26-ны өдрүүдэд айлчлал хийхээр төлөвлөжээ. Энэхүү айлчлал нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпины 2019 оны анхны гадаад айлчлал гэдгээрээ онцлог аж.