"Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж 200,000 тонн исэлдсэн нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулах зорилгын хүрээнд нүүрс худалдан авах сонирхол бүхий компаниудын дунд дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
СШ дугаар: 2019-01-OX
Хэмжээ: 200,000 тонн буюу түүнээс дээш
Сонгон шалгаруулалтын доод үнэ: 16.1 ам.доллар
Гэрээний гүйцэтгэлийн баталгаа: 200,000 ам.доллар /Тонн тутмын 1 ам.доллар/
Төлбөрийн нөхцөл:
1. TT буюу бэлнээр төлөх /Урьдчилгаа төлбөр 50% буюу түүнээс дээш бол давуу тал болно./
Ачилтын хуваарь: Сар бүр 30,000-50,000 тонн
Чанарын дундаж үзүүлэлт:
Нүүрсний төрөл |
Total Moisture (Ar) |
Ash (db) |
Volatile Matter (daf) |
Sulphur (db) |
CV (ar) |
Исэлдсэн нүүрс |
9.09 |
17.37 |
28.3 |
0.45 |
5,768 |
Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компани нь дараах материалуудыг бүрдүүлнэ.
1. Хамтарч ажиллах албан хүсэлт
ØХудалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ
ØТөлбөр төлөх хуваарь
ØСар тутам ачилт хийх тонн хэмжээ, хүчин чадал
ØТээвэрлэгч компанийн мэдээлэл /Улс хооронд ачаа тээвэрлэх гэрээ/
Ø"Эрдэнэс-Таван толгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх
ØУрьдчилгаа төлбөрийн нөхцөл
ØГэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулахыг зөвшөөрч байгаа эсэх
2. Компанийн товч танилцуулга
3. Ажлын туршлага (Монгол улсаас нүүрс экспортлож байсан туршлага)
4. Санхүүгийн чадамжыг нотлох баримт
5. Бизнес төлөвлөгөөний хураангуй
Зах зээлийн судалгаа
Борлуулалтын төлөвлөгөө
Бүтээгдэхүүн нийлүүлэх боломж
Бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн болгох эсэх
Гол хэрэглэгч
Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө
6. Холбогдох тусгай зөвшөөрөл
7. Маягт.02-ийг бөглөсөн байх
Материал хүлээн авах хугацаа: 2019-02-01-ний 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 909 тоот
Холбогдох утас: 70118585-ext.-203