Камчаткийн нутаг дэвсгэрт солирын дэлбэрэлт болсон талаар BBC агентлаг мэдээллээ. Солирын дэлбэрэлт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон бөгөөд ингэхдээ сансрын биет агаар мандалд 32 м/с хурдтай орж ирсэн байна. Дэлхийн гадаргуугаас 25.6 км хол зайд, дэлбэрэлтийн хүч нь 173 орчим килотонн байсан байна.
Энэ нь сүүлийн 30 жилд тохиолдсон солирын хүчтэй дэлбэрэлтийн хоёр дахь тохиолдол юм байна. Эхнийх нь 2013 онд Челябинскийн тэнгэрт 15-25 км-ын өндөрт дэлбэрсэн солир дэлбэрч байжээ. Энэ талаар НАСА-ийн мэргэжилтнүүд сансрын биет Бернгийн тэнгис орчимд дэлбэрсэн тул төдийлөн анзаарагдаагүй талаар мэдэгджээ.
Энэхүү сансрын биетийн дэлбэрэлт Хирошима хотод атомын бөмбөг дэлбэрснээс 10 дахин их хүчтэй байсан аж. НАСА-гийн эрдэмтэд дэлбэрэлтийн зургийг судалж дууссаны дараа энэ тухай мэдээллийг олонд хүргэжээ.
Эх сурвалж: Известия