Энэ сарын 14-ны өдөр Facebook компани сервертээ тохируулга хийж өөрчилснөөс болж, сүлжээ доголдсон юм. Үүнээс болж тус компанийн захирал, үүсгэн байгуулагч Марк Зукерберг хоёр ажилтаа ажлаас нь халжээ.
Тодруулбал, Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан захирал Крис Кохс, WhatsApp сүлжээний захирал Крис Даниелс нар ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон байна. Крис Кохс нь Facebook компанид 2005 оноос эхлэн ажилласан бол Даниелс нь өнгөрсөн жилээс WhatsApp сүлжээг хариуцан ажиллаж байгаа юм байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)