Хоршооны хөгжлийн үнэлгээг CPI аргачлалаар хийх сургалт боллоо. Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Глобал Коммунитс олон улсын байгууллага нар хамтран 21 аймаг болон нийслэлийн хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан зохин байгуулсан байна.
Сургалтаар хоршоодын бизнесийн үйл ажиллагаанд засаглал, санхүү, үйлдвэрлэл, маркетинг, гишүүнчлэл гэсэн таван үндсэн чиглэлээр хоршоодод нийтлэг тулгамдаж буй асуудлыг тодруулан, тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах, зөвлөмж бэлтгэх, хоршоодын гишүүд болон удирдлагын багийн өөрийн хоршоог үнэлэх чадварыг оролцогчдод эзэмшүүлжээ.