Нигерийн Лагост бага сургууль, цэцэрлэгийн барилга нурж, 10 гаруй хүүхэд амиа алдсан гэж BCC мэдээллээ. Дөрвөн давхар орон сууцны барилгын дээд давхарт байрладаг байсан тус сургууль нь 100 гаруй сурагчтай байжээ. Аврагчид одоогоор 40 орчим хүүхдийн амийг аварсан бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Тус улсад барилга нурах тохиолдол цөөнгүй гардаг юм байна.
2014 оны есдүгээр сард Лагост зургаан давхар барилга нурсны улмаас 116 хүн амиа алдсан бол 2016 онд Уё сүмийн дээвэр нурж, 100 гаруй хүний аминд хүрсэн байна.