Энэ сарын 8-нд Турк улсын Истанбул хотод Монгол эмэгтэй найз залуугийнхаа гарт амиа алсдан билээ. Уг хэрэг Садри Алишик гудамжинд шөнийн 02.30 цагт болсон бөгөөд түргэн тусламж цаг алдалгүй ирсэн ч хохирогч эмэгтэй аль хэдийн амьсгал хураасан байсан юм. Харин талийгаачийн найз залуу өөрийгөө буудаж, хүнд шархдсан байдалтай байсныг олсон байна. Гэмт хэрэгтэнд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч амийг нь аварч чадаагүй аж.
Цагдаагийн мөрдөн шалгах ажилтнууд хэргийг тогтоох үүднээс тэр хавийн камеруудыг шалгажээ. Хөршүүд нь буун дуу гармагц гудамжинд гарахад эмэгтэйг буудаж алсан байсан бөгөөд залуу өөрийгөө буудсан хэмээн мэдүүлсэн байна.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ажээ.
Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Бат-Орших “Монгол иргэн Турк Улсад амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Гадаад харилцааны яам болон Турк дэх Дипломат төлөөлөгчийн газраас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэр бүлийнх нь хүсэлтийн дагуу болон хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (2)