Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, эрдэмтэд далай тэнгист амьдардаг 7000 гаруй бичил биетийг шинээр илрүүлжээ.
Уг нээлт нь “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд уг нээлт нь шинэ төрлийн эм гаргаж авах, бичил ертөнцийн олон талт байдлыг нян, янгийн түвшинд дэлгэрүүлэн судлахад түлхэц болох аж. Судалгааны багт Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Далай судлалын салбар сургуулийн профессор Чян Пэйюүн ахалж, Саудын Арабын Абдулла хааны нэрэмжит Шинжлэх ухаан, технологийн их сургууль, АНУ-ын Жоржия мужийн их сургууль, Австралийн Күинслэндийн их сургуулийн судлаач, мэргэжилтнүүд зөвлөх, шинжээчээр оролцсон байна.
Олон улсын хамтарсан уг баг сүүлийн найман жилийн турш дэлхийн өнцөг булан бүрээс усны дээж авч шинжилсний дүнд хэдэн мянган усны бактериас гадна бактерийн 10 шинэ аймаг илрүүлжээ.
Сэтгэгдэл (1)