Этиоп Улсын иргэний агаарын тээврийн компанийн Аддис-Абеба-Найроби чиглэлийн “Boeong 737 Max 8” нисэх онгоц өнгөрсөн ням гарагт осолдож, 257 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна. Ингээд үйл явдалтай холбоотой баримтыг хүргэе.
БАРИМТ 1
Осолдсон хөлөгт Канад, Кени, Итали, Этиоп, Хятад, АНУ зэрэг 35 орны зорчигч байжээ.
БАРИМТ 2
Аддис-Абеба хотын Болегийн олон улсын нисэх буудлаас хөөрсөн онгоц зургаан минутын дараа сураггүй болжээ. Тус онгоц Бишофту хотын Дэбрэ-Зэйт дүүрэгт унасан байна.
БАРИМТ 3
Осол гарах үед онгоцонд хөлгийн багийн найман гишүүнээс гадна 149 зорчигч байсан агаад бүгд амиа алджээ.
БАРИМТ 4
Нас барагсдын дийлэнх нь Кени Улсын иргэн аж. Осол болсны дараа Кени Улсыг нийслэл Найроби хотын Жомо Кениатагийн нисэх буудалд хохирогчдын ар гэрийнхэнд яаралтай тусламж үзүүлэх хоёр төв нээн ажиллуулж байгаа аж.
БАРИМТ 5
“Ethiopian Airlines” компанийн ерөнхий захирал Теволде Хэбрэмариам “Онгоц хөөрсөн даруй аюулын дохио өгч, буцаж газардах зөвшөөрөл хүссэн байсан” гэжээ.
БАРИМТ 6
Нас барагсдын дунд НҮБ-ын 19 мэргэжилтэн, мөн Словак Улсын парламентын гишүүн Антон Грнкагийн эхнэр болон хоёр хүүхэд байжээ. Түүнчлэн Италийн нэртэй археологич, Сицилийн Засгийн газрын бүс нутгийн соёлын асуудал эрхэлсэн зөвлөх Себастьяно Туза байжээ.
БАРИМТ 7
Этиоп Улсын эрх баригчид ослын шалтгааныг тогтоох тусгай коммисыг байгуулсан бөгөөд энд АНУ-ын Холбооны агаарын тээврийн газрын Тээврийн аюулгүй байдлын үндэсний төв мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлэхээ мэдэгджээ.
БАРИМТ 8
Уг осол орон нутгийн цагаар 08:38 цагт болсон байна.
БАРИМТ 9
Канад, Кени, Итали, Этиоп, БНХАУ, Франц, Иран зэрэг олон орны төр, засгийн тэргүүн нар осолд амиа алдагсдын ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.
БАРИМТ 10
“Ethiopian Airlines” компани “Boeong 737 Max 8” онгоцыг өнгөрсөн оны аравнэгдүгээр сарын сүүлчээр ашиглаж эхэлжээ.
БАРИМТ 11
Осол гарахын өмнө тус онгоц ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбургаас Аддис-Абеба хотод орон нутгийн цагаар өглөөний 06.00 цагт газардсан байж. Тухайн үед ямар нэгэн техникийн асуудал гараагүй байсан талаар Этиопийн агаарын тээврийн компани ерөнхийлөгч мэдэгдэв.
БАРИМТ 12
Осолдсон онгоцны нисгэгч 8000 гаруй цагийн нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч гэдгийг “Ethiopian Airlines” компанийн ерөнхий захирал онцолсон юм.
БАРИМТ 13
Этиоп Улсад “Boeong 737 Max 8” загварын онгоц осолдсноор энэ загварын онгоц осолдсон хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Үүний өмнө буюу 2018 оны аравдугаар сард Индонез Улсад тус загварын онгоц осолдсон бөгөөд ослоор 189 зорчигч болон нисэх багийн гишүүд бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
БАРИМТ 14
Мэргэжилтнүүд “Онгоцны автомат удирдлагын систем асуудалтай байсан нь онгоц осолдох шалтгаан болсон байх магадлалтай хэмээн үзэж буй аж.
БАРИМТ 15
Этиопийн агаарын тээврийн компани зүгээс осолдсон онгоц өнгөрсөн хоёрдугаар сард техникийн бүрэн үзлэгт орсон гэжээ.
БАРИМТ 16
Уг осолтой холбоотойгоор Монгол болон БНХАУ, Индонез, Этиоп зэрэг улсууд үйлчилгээнд ашиглахаа түр зогсоогоод байгаа юм.
БАРИМТ 17
Манай улсын "МИАТ" компани ийм загварын гурван онгоцтой.
БАРИМТ 18
Дэлхийн өнцөг булан бүрт тус загварын 330 ширхэг хөлөг байдаг байна.
БАРИМТ 19
“Boeong 737 Max 8” маркийн онгоц нь 186 суудалтай бөгөөд зорчигчдод илүү тав тухтай
БАРИМТ 20
Осолын өмнөх байдлыг нэг зорчигч утсаараа бичсэн гэх мэдээлэл, видео цахмаар явж байгаач уг мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
БАРИМТ 21
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусах хүртэл дээрх загварын нисэх онгоцнуудаар нислэг үйлдэхийг хориглохыг нисэх салбарын зарим төлөөлөгч уриалж байгаа. Харин даваа гарагийн орой АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдлагын газраас “Boeing 737 Max 8” загварын нисэх онгоцыг нислэг үйлдэхэд аюулгүй гэж мэдэгдсэн юм.
БАРИМТ 22
Этиопын Тээврийн яамнаас тус онгоцны хар хайрцгийг олсон талаар мэдээлсэн бөгөөд одоогоор АНУ, Этиопын хамтарсан баг хар хайрцагны мэдээллийг тайлахаар ажиллаж байгаа юм.
БАРИМТ 23
Этиопт болсон осолтой холбоотойгоор “Boeing” компанийн хувьцаа даваа гарагт 12.9 хувиар унажээ.
БАРИМТ 24
Саяхан АНУ-ын Тээврийн сайд Элейн Чао “Хэрэв уг нисэх онгоцонд ямар нэг доголдол илрэх аваас нэн даруй, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно” хэмээн ярьсан байна.