“Зоригт эрийн түүх” киноны Ким Ду Хан дүрээрээ монголчуудад танил болсон жүжигчин Ан Жэ Му Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас хаус бэлгэнд авч байсан тухайгаа ярьсан тухай мэдээлэл цацагдлаа. Тэрбээр өнгөрсөн Баасан гариг буюу энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр Өмнөд Солонгосын KBS телевизийн “TV with Love” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү ярьсан ишлэл сошильд хүчтэй тархаад байна. Уг нэвтрүүлэгт олны танил эрхмүүд урилгаар оролцож, өөрийн амьдралын түүх болон дурсамжтай үйл явдлуудаасаа хуваалцдаг юм байна.
Тэрбээр тус киног гарч байх үеэр манай улсад урилгаар хэд хэдэн удаа ирж байсан удаатай юм байна. Нэг удаа түүнийг Монголд ирэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд хотоос зайдуу газар, 300 мкв орчим талбайтай хаус бэлэглэсэн бөгөөд энэ нь Улаанбаатар хотын төвөөс гурван цаг орчмын зайд байдаг гэж нэвтрүүлгийн үеэр ярьсан байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.NEWSEN.COM
Сэтгэгдэл (18)