Үндэсний статистикийн хорооноос 2019 оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн статистикийн мэдээллийг танилцууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэн хоёрдугаар сард 3.9 мянга байгаагаас 24 мянга буюу 70.7 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.9 мянга буюу 29.3 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна гэлээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 565 иргэнээр, өмнөх сартай харьцуулахад 381 хүнээр тус тус буурсан үзүүлэлт юм байна. Нийт бүртгэлтэй ажил хайгчдын 12.7 хувь нь эмэгтэйчүүд 1.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 55.6 хувь нь 13-30 настай залуучууд эзэлж байгаа аж.
Сарын дундаж цалингийн 2018 оны IV улирлын мэдээ
Дундаж цалинг Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл цалинг үндэслэн гаргадаг гэдгийг энэ үеэр онцлоод 2018 оны дөрөвдүгээр улиралд 40.5 мянган аж ахуй нэгж байгууллагын 652 мянган ажиллагчид нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Шимтгэл төлж буй аж ахуй нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 2.1 мянгаар өмнөх оны мөн үеэс 0.5 мянгаар харин хөдөлмөр эрхлэгчид өмнөх оны мөн үеэс 38.3 мянгаар өмнөх улирлаас 1.2 мянгаар нэмэгдсэн байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны дөрөвдүгээр улиралын тайланд хамрагдсан 652.2 мянган ажилчдын дундаж цалин 806.6 мянга болон түүнээс дээш байна. Дундаж цалинг ажиллагчдын тооны бүлгээр авч үзвэл 1-9 ажилчинтай байгууллагын сарын цалин 668 мянган төгрөг, 10-49 ажилтантай байгууллагынх 879.8 мянган төгрөг, 50-99 ажилтантай бол 998.2 мянган төгрөг, 100-190 ажилллагчтайнх 1.2 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.6 сая төгрөг байна” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (5)