Хятадын Шинжаанд хоригдож буй казах үндэстнүүдийн эрхийг хамгаалах байгууллагын тэргүүн Серикжан Билашийг ням гарагийн өглөө Алматы дахь гэрээс нь баривчилж баривчилжээ.
Казахстаны эрх баригчид түүнийг бусдыг үзэн ядаж, хонзогносон гэдэг шалтгаанаар баривчлах үеэрээ Ата-Юрт төрийн бус байгууллагын албан байрыг битүүмжилж, компьютерыг нь хураасан байна. Казахстаны хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны түнш нь Хятад улс тул Засгийн газраас Шинжааны хэрэг явдалд болгоомжтой ханддаг юм байна. Тиймээс Шинжаанд нийтдээ нэг сая орчим муслим иргэдийг терроризм, экстремизмийн эсрэг үзлээр хориод байгаа аж. Тэдний ихэнх нь уйгарууд байгаа бол мөн казах, киргиз, хуй угсаатнууд юм. Серикжан Билаш нь тэдний эрхийг хамгаалах үүднээс олон удаа хэвлэлийн хурал зохион байгуулж байсан юм.
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл (1)