Долоо хоногийн өмнө Ripley нэртэй хиймэл хүнтэй сансарт хөөрсөн Crew Dragon хөлөг өчигдөр өглөө Атлантын далайд амжилттай газарджээ. Туршилтын нислэг амжилттай болсон учир ирэх зургадугаар сард жинхэнэ нисгэгчтэй нислэг үйлдэх юм байна. Хөлгийн зорчигчоор ниссэн “Ripley” хиймэл хүний биед сансрын нисгэгчид тохиолдож болох бүх нөлөөг мэдрэх мэдрэгчийг байрлуулж, туршсан байна.
Олон Улсын Сансрын Станцад долоо хоногийн өмнө Crew Dragon хөлгийг залгагдахад хамгийн түрүүнд Канадын сансрын нисгэгч Дэвид Сэйн Жак бүхээгт нь нэвтрэн орсон аж. Тухайн үед тэрбээр хөлгийн дотоод байдлыг дээд зэргийн тохь тухтай болсныг онцолсон юм. Хөлгийн гадаад бүрхүүлийн тэсвэртэй чанар, шүхрийн системийн ажиллагаа хангалттай сайн туршигдаагүй байсан нь хөлгийг дэлхийн агаар мандалд буцааж оруулах хамгийн хэцүү байсныг SpaceX компанийн төлөөлөгч мэдэгджээ.
Сэтгэгдэл (1)