БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийхээр бэлтгэж байна. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганы үеэр мэдэгджээ.
Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад гол зочны хувиар хүрэлцэн ирэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр БНХАУ-ын даргад санал болгосон байна. Чуулга уулзалт ирэх зургадугаар сарын 6-8-нд болох аж. Си Жиньпин өмнө нь 2017 оны долдугаар сард ОХУ-д төрийн айлчлал хийсэн байна.
Харин 2018 оны зургадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадад төрийн айлчлал хийж байсан юм.
Сэтгэгдэл (1)