Узбекистаны Ерөнхийлөгч асан Ислам Каримовын охин Гульнара Каримова луйвар хийж, мөнгө угаасан хэргээр 2017 онд 10 жил шоронд хоригдох ял сонссон юм.
Гэвч өнгөрсөн онд түүний ялыг гэрийн хорионд эдлүүлэх шийдвэр гаргаж, шоронгоос гэрт нь шилжүүлсэн юм. Харин өнгөрсөн мягмар гаригт түүнийг гэрийн хорионоос шоронд шилжүүлэх шийдвэрийг тус улсын шүүхээс гаргажээ. Өдгөө 46 настай Гульнара Каримова нь өнгөрсөн хугацаанд интернэт ашиглах, гэрээсээ гарч явах зэргээр зөрчил гаргасан тул ийнхүү буцаан шоронд суулгахаар болсон байна.
Тэрбээр өмнө нь эх орноо Испани Улсад болон НҮБ-д төлөөлж сууж байснаас гадна поп дуучны алдрыг хүртэж, төмөр нударгаар Узбекистаныг захирч байсан Ерөнхийлөгч эцгийнхээ залгамжлагчаар тодорч байсан юм. Мягмар гарагт цагдаа нар түүнийг охиных нь гэрээс хүчээр баривчилж явсан тухай өмгөөлөгч нь мэдээлжээ. Прокуророос түүнийг Орос, Британи, Арабын Нэгдсэн Эмират зэрэг нийт 12 улсад нэг тэрбум орчмын хөрөнгө эзэмшдэг гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотойг тогтоосон юм.
ЗХУ задарснаас хойш Узбекистаныг 27 жил удирдсан Ислам Каримов 2016 оны есдүгээр сард нас барж, Ерөнхий сайд асан Шавкат Миризёев түүнийг залгамжилжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)