Маргааш олон улсын эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалах өдөр. Орос эах нарыг дагаж “Мартын 8” тэмдэглэх болсоор нэгэнт олон хаврыг үдсэн монголчууд энэ л үеэр урлаг соёлын тогтолт үзэж сонирхох, оюунаа цэнгүүлэхийг хүсэмжилдэг. Энэ эрэлт дээр дөрөөлсөн урлагынхан жил ирэх тусам ханшаа нэмсээр байна. Энэ жилийн хамгийн өндөр ханштай тоглолтоор Камертон хамтлаг 300 мянган төгрөгөөр тасалбараа борлуулж буйгаараа тодорсон.
Энэ жил Улсын драмын эрдмийн театрт “Бүсгүйн зурвас” жүжиг тоглож байгаа бол зохиолын гурван дуучин бүсгүйн “Сүүн аялгуу” тоглолт, Улсын филармонийн “Бүсгүй танаа”, “Миний сайхан ээжүүд”, поп дива Ж.Алтанцэцэгийн “Хайр гэж…”, “Хурд хамтлагийн “Зураг шиг бүсгүй”, “Нюанс” хамтлагийн “Бүсгүй танд”, “Камертон” хамтлагийн “Хайр”, дуучин Н.Лодкогийн “Гэргий”, “Best hit`s” хэмээх “Соёл-Эрдэнэ”, “Өргөө ” болон бусад уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болох юм.
Тасалбарын хувьд “Камертон” хамтлагийнхан тоглолтын тасалбараа 300 мянган төгрөгөөр үнэлсэн бол “Увертюра” хамтлаг 100 мянга, “Хурд” хамтлаг 150 мянга, дуучин Ж.Алтанцэцэг 60-100 мянга, “Нюанс” хамтлаг 130 мянга, Улсын филармонийн “Бүсгүй танаа” тоглолт 15-25 мянга, Улсын драмын эрдмийн театрын “Бүсгүйн зурвас” жүжиг 10-50 мянган төгрөг, “Миний сайхан ээжүүд” тоглолт 18 мянга, “Best hit`s” тоглолт 80 мянга, залуу дуучин н.Лодкогийн тоглолт 25 мянган төгрөгийн үнэтэйгээр тоглогдох юм байна.
Сэтгэгдэл (6)