Өмнөд Солоност агаарын тоосжилт дээд цэгтээ хүрснээс үүдэж 12 бүс нутагт онц байдал зарлажээ. Сөүлд цаг агаар дулаарснаас агаарын тоосжилт ихсч Сөүлээс гадна бусад бүс нутагт ч агаарын бохирдол ихэснэ хэмээн мэдээлсэн байна.
Тодруулбал, БНСУ-ын ихэнх газарт агаарын тоосжилт 175 метр куб хүрээд байгаа аж. Одоогийн байдлаар 2.5 тонноос дээш тавдугаар зэрэглэлтэй ачааны автомашин Сөүлд хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна. Мөн улсын машинууд тэш, сондгой тоогоор хөдөлгөөнд оролцож байгаа аж. Зам цэвэрлэгч, ус шүршдэг автомашинууд өглөө, өдрийн цагаар тогтмол гарч, тоосжилтыг багасгахын тулд бүхий л арга хэмжээг авч байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)