Гэрлийн үйлчлэлээр усны бохирдлыг үр дүнтэй, аюулгүй цэвэрлэдэг шинэ төрлийн материал гарган авсныг Синьхуа агентлаг мэдээлэв.
Жяньсу мужийн Янжөү хот дахь Шинжлэх ухааны академийн технологийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд химийн урвалыг хурдасгагч бодис буюу катализаторыг ашиглан нар болон цахилгаан үүсгүүрийн гэрлийн үйлчлэлд усан дахь нянг устгах шинэ материал зохион бүтээжээ.
Усан дахь хүчилтөрөгчийг идэвхижүүлж, нян болон бохирдлыг устгах үйлчлэл бүхий хоёр давхаргаас бүрдсэн, маш нимгэн, бал чулуун устөрөгчийн нитрит хавтан нь 30 минутын дотор усыг 99 хувь хүртэл цэвэршүүлэх чадалтай аж. Ус цэвэрлэх материалуудыг голчлон химийн урвалыг хурдасгагч металл ялтас ашиглан хийдэг бөгөөд энэ нь усан дахь нянг устгадаг ч хүнд металлын ионоор эргээд усаа бохирдуулах магадлал өндөр байдаг байна. Харин металл бус, бал чулуу ашигласнаар хоёрдогч бохирдлыг үүсгэхгүй, хүний эрүүл мэндэд хоргүйгээрээ давуу талтай аж.